Ноцтой ослын улмаас хүний амь эрсэджээ
2021-03-03 12:35

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн автозамын зорчих хэсэгт өчигдөр /2021.03.03/ 04:34 цагт зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан нас барав. 

 

Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 04:44 цагт очиход иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөсөн байжээ.

 

Ослын улмаас “Приус-11” загварын автомашинд зорчиж явсан иргэн Н/42 настай, эрэгтэй/ амиа алдсан байна. Мөн нэг иргэний дух цөмөрсөн байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжын төвийн эмчид хүлээлгэн өгчээ. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин