ВИДЕО: Шинжилгээ авах цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй
2021-03-03 13:51

 

НОК-оос мэдээлэл хийлээ. 

 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: 

 

-Сорьц цуглуулах, шинжилгээ авах цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулахад хамгийн чухал нь  сорьц шинжилгээ авч байгаа эмч, ажилтныхаа эрүүл аюулгүй байдалд анхаарах юм. Энэ асуудалд өдөр бүр мэргэжлийн хяналтын газартай хамтран эрсдэлийн менежмент хийж ажилласан.

 

500 гаруй мянган хүнээс шинжилгээ авахад халдварын эрсдэлд ажилчдаа өртүүлээгүй. Энэ нь бидний өдөр тутам анхаарч ажиллах ёстой ажил. Өдөр бүр лавлагаа төвийн агуулахаас шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг татаж, бэлдэж байна. Бид нэг хүнд шинжилгээ хийхэд нэг бээлий сольж байгаа. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
шинжилгээ өгч байгаа иргэд өөрсдөө соёлтой баймаар л байгаамдаа өөрсдөө сальфетка солих маскаа гар ариутгагч /жижиг/ авч ирээд хүн хоорондын зайгаа бариад бие биендээ шаардлага тавих хэрэгтэй ш дээ. бүх зүйлийг эмнэлэгт даатгахгүй баймаар. үйлчилж байгаа эмнэлгийн цагдаагийн ажилчдыг загнахаа л боддог ёс зүй соёл үнэхээр алгаа. за ор гэхээр чихцэлдээд дайраад л заавал цагдаагийн албан хаагчаар хашуулж цагдуулах шаардлага байхгүй л баймаар тэднээс илэрсээр л байгааг анхаарах болсон
2021-03-04
шинжилгээ авч байгаа сургуулийн ойр орчмыг халдваргүйжүүлээчээ гадна орчинд нус цэр шүлс их хаяж байна
2021-03-03