Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна
2021-03-03 15:25

 

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь 6000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна. Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37.2-52.9 хувиар нэмэгдсэн.

 

Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон. Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байна. Шинжилгээ авч байгаа цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй бүс. Ажилтны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, эрсдэлийн менежмент хийсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 500 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад нэг ч ажилтнаа халдварын эсрдэлд өртүүлээгүй. Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж, төлөвлөсөн хэмжээндээ татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл дууссан, тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж байна” гэсэн бол НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд үйлчлэх ёстой. Өдөрт нэг цэг 644 иргэнд үйлчлэх бололцоотой. Нийт 22 цэгээр 14168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байна. Иймээс иргэдээ цаг авч үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийг дараалалгүй үйлчлэх боломжоор хангаж байгаа” хэмээн ярилаа.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Shuud.mn
Сонин хачин
Шинжилгээ авах цаг нь 3 хоног дотор бгаа бол юу гэж бөөгнөрөл үүсэх вэ? цаг авах гэхээр 10 аас цааш хоног гаоч ирээд бгаа нь сонин? Өдөрт 20000 хүнд дунджаар шинжилгээ хийглээ гэж бодоход 10 хоногт 200000 хүн хотоос гарах гэж шинжилгээ өгнө гэж байхгүй Тэгэхээр нийслэлийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагаанд алдаа бна
2021-03-03
Малуудад:
Хөдөөгийн малчин өвгөн хүүхдээ мал нь хотод малаа мөнгө нь энэ гэж яасан үнэн хэлээ вэ ЭНэ хөдөөрүүгээ явах гэж байгаа малууд үнэн хэрэг алгаа ядаж цагаа захиалчихгүй очиж шаваад юун халвар хамгаалал вэ ажлын шаардлагаар цагаа аваад өгч байгаа бидэнд маш том гай болж байна
2021-03-03