ШИНЖИЛГЭЭ: Авсан биш очсон цаг л чухал
2021-03-04 10:40
Гэрэл зургийг MPA.mn

 

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдээд байна. 

 

Иймд дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж энэ сарын 3-5-ны өдрүүдэд зургаан дүүргийн нийт 22 цэгт иргэдээс шинжилгээ авч байгаа. Гэсэн ч шинжилгээ өгөх иргэд урт дараалал үүсгэж байна. 

 

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль дээр өглөө 09.00 цагт очиход иргэд уртаас урт дараалал үүсгэсэн байлаа. Сургуулийн гаднах хашааны үүдэнд цаг авсан, аваагүй гэх цагдаа иргэн хоорондын маргаан нэг ширүүсч нөгөө намдаж байв.

 

Энэ сургууль дээр зөвхөн Eruul.gerege.mn сайтаас цаг авсан хүмүүс шинжилгээ өгнө. Хэрэв шинжилгээний цаг аваагүй бол өөр сургууль дээр очиж шинжилгээ өгнө гэдгийг үүдэнд бичиг баримт, цаг шалган нэвтрүүлж буй цагдаагийн алба хаагч учирлана.  Гэсэн ч "Би яаралтай хөдөө явмаар байна", "Хаана ч өгсөн болно", "Цаг авчихсан байгаа дата байхгүй бичгийг нь гаргаж ирж чадахгүй байна" гэх мэт ам дүүрэн тайлбартай хүмүүс бухимдана. 

 

Тэгтэл "Өглөө 09.00 шинжилгээний цаг авсан. Би цагтаа ормоор байна" гэж өөр нэг эмэгтэй уурсав. Гэхдээ 09.00 цагт шинжилгээ өгөх хуваарьтай ч та ирсэн дарааллаараа дугаарлах л ёстой аж. Тухайлбал 09.10 цагийн хүн 10.30 цагт шинжилгээгээ өгөөд гарч байлаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Анзаарахад "Муу л бол баруун хойд талын бор овоохой" гэгчээр цагдаа нар руу дайрах хүн олон юм. Хашаан доторх урт дараалал урагшилсаар сургуулийн дотор хаалга дөхөхөд мөн л нэг эр "Цагаараа ормоор байна" гэж цагдаа руу үсчив. Хариуд нь цагдаа маш тайвнаар "Би юугаа мэдэх вэ дээ" хэмээж зогсоно. 

 

Тэгэхээр шинжилгээ өгөхөөр очихоос өмнө:

 

1. Eruul.gerege.mn-ээс заавал цаг авсан байх

 

2. Таны авсан цаг биш очсон цаг чухал. Тиймээс цагаа хүлээлгүй аль болох эрт очиж оочерлох

 

3. Иргэний үнэмлэхээс гадна цаг авсан бүртгэлийн хуудсаа гар утсандаа татаж авч бэлдэх 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нэгэнт л шинжилгээ өгч хөдөө орон нутаг явах гэж байгаа бол хамгийн гол нь өөрийгөө л хүндэл. яагаад таны төлөө та өөрийнхөө төлөө асуудал шийдвэрлүүлэх гэж байж бусдын төлөө юм шиг хэн нэгнийг буруутгана вэ. хэл яриагаараа очёр дугаараараа бие биендээ шаардлага тавиад аятайхан дугаарлаад өгчихөж болдоггүй юм бэ заавал цагдаа хүчний байгууллагаар шийдүүлж малнаас дор үйлдэл бүү гаргаачээ. наана чинь халдвартай хүн ч л зогсож байгаа гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй болуу
2021-03-05
Muu huduunii malnuud
2021-03-04
hodoo ochij tomiloltoor 7 honog ajillah umaa. tegsen zaaval 14 honog geriin horiond bna geed baidag yahav. 10 honog 10 hunii buudal hool geheer taliij ogno doo
2021-03-04
Ямаа, тэмээ, хонь ...
2021-03-04