ШУУД: Авто тээврийн үндэсний төвийн бүтцийг өөрчилж өгөхийг хүсэж байна
2021-03-04 12:09

 

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ.

 

-Өдрөөс өдөрт коронавирусийн халдвар нэмэгдэж байна. Иргэд, тээвэрлэгч, бизнес эрхлэгч  санхүүгийн хүнд бэрхшээлтэй тулгарч байгаа. 2020 оны хоёрдугаар сараас эхлэн Хот хоорондын зорчиг тээврийн үйл ажиллагаа УОК-ын шийдвэрээр  хязгаарласан. Тодруулбал 200 гаруй хоног "0" зогсолт  хийж байна. Жилд хот хооронд 2,3-2,6 сая хүнийг тээвэрлэж байсан.

 

Харин 2020 онд 1 сая 300 мянган хүнийг тээвэрлэсэн. Санхүүгийн орлого 55-70 хувиар буурсан. Иймд нийт жолооч, аж ахуй нэгж, тээвэрлэгчдийн цалин ижил хэмжээгээр буурсан. Хот  хоорондын тээвэр улсаас нөхөн төлбөр, санхүүгийн дэмжлэггүйгээр өнөөдрийг хүрсэн. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар ч үндэслэл, баримт нотолгоогүй, хар зах дээр байдаг авгай хүүхний хэрүүл шиг юм ярьж байна да. Энэ Батбаатар чинь өөрөө бүх юмных нь үндэс суурь юм шүү дээ. Жинхэнэ тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дарамталж авилга авч хөрөнгөжсөн. Одоо ингээд сууж байхаасаа ИЧДЭГГҮЙ л юм байх даа, хөөрхөс. Тээвэрчид, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаална гэчихжээ, ШИВШИГ!!!!
2021-03-04