Нийслэлийн 17 байршилд тандалт, судалгаа хийж байна
2021-03-04

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Нийслэлд хэчнээн идэвхтэй голомт байгаа вэ?  Хөл хорио тогтоож, тандан судалж байгаа газруудын байршил? 

 

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр: 

 

-Тусгаарлалтад байгаа иргэдээс халдвар илэрч байгаа. 30 гаруй байранд  иргэдийг тусгаарлаж байна. Нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, ажиглалт, тандалт судалгаа хийж байгаа.  Тодруулбал, 

 

  • Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 7,8 дугаар байр, 4 дүгээр хорооны “Гарден Сити” хотхоны 1301 дүгээр байр, 15 дугаар хорооны “Рапид харш”-ийн 7 дугаар байр, “Романа резиденс” хотхоны 33 дугаар байр, 21 дүгээр хорооны 481 дүгээр байр

  • Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 113 дугаар байр

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Хийморь 13-74г байрны нэгдүгээр орц, 26 дугаар хороонд байрлах “Кристал Таун” 804 байрны 3 дугаар орц, 2 дугаар хорооны Залуус ,11 дүгээр нийтийн байр, 12 дугаар хороо 82 дугаар байр, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 50А байр, 8 дугаар хорооны 55Б байрны хоёрдугаар орц

  • Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 21 дүгээр байр

  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Амбосадор” хотхон

 

 

Shuud.mn
Сонин хачин