Улсын онцгой комиссын шуурхай штабын ажиллах журмыг шинэчлэв
2021-03-04

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тушаал гарган Шуурхай штабын ажиллах түр журмыг шинэчлэн баталлаа. Улсын онцгой комиссын дарга бодлого, стратегийн удирдлагаар хангах бөгөөд өдөр тутмын ажлыг Штабын дарга хариуцна.

 

Штабын даргын дэргэд нийгэм, эдийн засгийн бодлого болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тандалт, эрсдэлийн асуудал хариуцсан зөвлөх, эрдэмтдийн баг, яамдын дэд сайд нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж, мэргэжил, арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ. Штабын бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах улсын алба, тусгай чиг үүрэг бүхий болон холбогдох төрийн байгууллагын мэргэжлийн, шийдвэр гаргах түвшний албан хаагчид, МУЗН-ийн төлөөлөл ажиллах юм. Үйл ажиллагааны чиглэлээс хамаарч:

 

-Ажиллагаа-зохицуулалтын /эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, татан авалт, хил, хилийн бооомт нэвтрүүлэх зэрэг асуудал хариуцсан/

-Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах

- Орон нутаг, бүс хариуцсан

-Хяналт-шинжилгээ, үнэлгээ

- Төлөвлөлт

-Нөөц, хангалт

-Мэдээллийн технологи, харилцаа холбоо

-Захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэй ажиллана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
mmm:
алыан газар бүр л шуурхай штаб гэж олон хүнтэй баг байгуулан хоол, хангамж бүхий эрхтэн, хийсэн ажилгүй үндсэн ажил нь сагарч унасан байдал бий болоод байна шүүдээ Шадар сайд анхаармаар юм яг юу хийдэг Шуурхай нэртэй баг вэ албан газар бүрт дүүрэг МХЕГ, нийслэлийн МХГ гэх мэт бүх газарт байна тэр зөвүү юу ч хийж чадахгүй бүх эрх мэдлийг л өөо дээрэ төвлөүүлсэн, зарим нь 1 хүний жижүүлээд авчих мэдээг 10 уулаа хуваан 10 оор байдлаар авдаг ч байх шиг
2021-03-05