Цар тахлын умаас Италид сонгуулийг хойшлуулав
2021-03-05

Италийн 1200 гаруй хотын зөвлөлийн сонгууль болон Калабри мужийн бүс нутгийн парламентын сонгуулийг коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулж, намар зохион байгуулахаар болжээ. ийм шийдвэрийг тус улсынх Засгийн газар гаргасан гэж АР агентлаг мэдээллээ. 

 

"Коронавирусийн халдварын онц нөхцөл байдал болон хүмүүсийг нэг дор цуглуулахаас зайлсхийх, түүнчлэн вакцинжуулалтын ажил хэвийн горимд орсон аюулгүй нөхцөлд иргэдийг санал өгөх орчноор хангах үүднээс сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргасан" гэж Италийн засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Италид хамгийн сүүлд өнгөрсөн оны намар бүс нутгийн сонгууль болсон бөгөөд энэ сонгуулийг мөн л коронавирусийн халдварын улмаас хагас жил хойшлуулан, ийнхүү намар зохион байгуулж байсан аж.

 

SHUUD.mn: 60 сая гаруй хүн амтай Итали улсад цар тахал дэгдсэнээс хойш 2.98 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, үүнээс 2.44 сая нь эдгэрсэн бол 98 635 хүн нас баржээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин