БНХАУ: Тэнгис судлахаар робот загас бүтээжээ
2021-03-05

Хятадын Жөжяны их сургуулийн эрдэмтэд далай тэнгис судлах зорилгоор загас хэлбэртэй робот зохион бүтээсэн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ. 

 

Роботын их биеийн зарим хэсэг нь силиконоор хийгдсэн бөгөөд ингэснээр далайн гүний хамгийн нарийн хэсгүүдээр робот чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон гэнэ. Робот загасыг Марианы хонхорт 2020 оны 11 дүгээр сард туршсан байна. Энэ үеэр робот загас маш бага температур болон өндөр даралттай нөхцөлд бүхий л туршилтыг давжээ. 

 

 

Робот загасанд одоогоор нэр өгөөгүй байгаа гэнэ. Энэ төхөөрөмжийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг энэ сард шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтлүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин