ШУУД: 77 хүнээс коронавирус илэрчээ
2021-03-05 11:11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.05/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ-ийн лабораторид 13206  хүнд шинжилгээ хийснээс 77 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3153  боллоо. Шинэ тохиолдлууд  бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Тодруулбал, 71 тохиолдол нь ойрын хавьтал, таван тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа. Мөн нэг шинэ голомт бүртгэгдсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж, тусгаарлалтад авсан. 

 

Халдварын эх уурхайг тодорхойлж буй таван тохиолдлын байршлыг танилцуулбал, 

 

  • Сонгинохайрхан дүүргийн 33,35,36 дугаар хороо,

  • Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо байна. 

 

Өнөөдрийн байдлаар 696 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 626 хүн хөнгөн, хүндэвтэр 62, хүнд 5, маш хүнд 3 хүн байгаа.  Олон хүн цугларах нь халдварт өртөх эрсдэл болдог. Иймд хурал цуглаан хийх, баяр ёслол тэмдэглэх зэргээр дотор орчинд олон хүн цуглуулахаас зайлсхийх хэрэгтэй. Тиймээс Март 8, цэргийн баяр зэрэг баяруудыг тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үхэр монгол.... . Сахилга дэг журамын талаар “ардчилалын’ уршгаар’ ямарч ойлголтгүй болжээ бид бүгд!
2021-03-06
Кк:
Урлагийн тоглолт бол Короногийн үүр уурхай. Хошин шогийг устгах хэрэгтэ өвчний үүр.
2021-03-05
**:
Хотод ирж суурьшсан хөдөөний иргэд минь ээ, дор бүрдээ хариуцлагатайгаар, ийшээ тийшээ тэнэхгүй, золгохгүй, нийлэлдэхгүй түрхэн зуур байхад л халдварын тархалт хумигдаж, бүх юм хуучин гольдролдоо орно штээ, ухамсарлаач дээ. Малаасаа долоон дор хүүрнүүд вэ, яадаг. Халдварын тархалт зогсвол тэртэй тэргүй л чөлөөтэй явна штээ, ойлгооч ээ.
2021-03-05
МОНГОЛ ТВ-ин ГОЛОМТ МӨН ҮҮ:
Чинбатын Монгол ТВ-ээс халдвар илэрч 100 гаруй хүн тусгааласан гэж байсан. Энэ олон корона мөн байх ?????????????
2021-03-05
Zochin:
Наад хошин шог, зохиолын дуучидаа тоглолтыг нь цуцлаачээ.Баахан оркууд очоод л бөөн халдвар тархана даа.
2021-03-05
Yaana vee. Zolgolt hiigeed belcheed baisan.
2021-03-05
Novsh yumaa
2021-03-05