Аргентины хотын дарга Путиний хөргийг барин вакцин тариулжээ
2021-03-05 11:11

Аргентины нэгэн хотын дарга "Спутник V" вакцин тариулах үеэрээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд хүндэтгэл үзүүлэн түүний хөргийг барьсан талаар pravda.ru мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буэнос-Айрес мужид байх Роке-Перес хотын дарга Хуан Карлос вакцинжуулалтын цэг дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөргийг барьж ирсэн байна. Тэрбээр вакцин хийлгэх үеийнхээ зургийг Твиттер хуудсандаа нийтэлжээ.

 

"Би вакцин тариуллаа! Тэд биднийг хордуулна л гээд байсан, харин тэд бидний амь насыг аварч байна" хэмээн тэрбээр зурагныхаа дор бичжээ.

 

Вакцин тариулсныхаа дараа Хуан Карлос Гаспарин Путиний хөргийг барьж ирэх болсон шалтгаанаа тайлбарласан байна.

 

"Ийм байдлаар би Аргентины ард түмэнд хийсэн үйлийнх нь төлөө Владимир Путинд талархал илэрхийлсэн юм. Энэ вакцин хичнээн хүний амийг аврав аа? Энэ бол хүндэтгэлээ илэрхийлэх арга байсан" хэмээн тэрбээр тайлбарлажээ.

 

Энд дуулгахад, Аргентин улс Оросын "Спутник V" вакциныг нутаг дэвсгэртээ бүртгэсэн Латин Америкийн анхны улс болсон юм. Тус улсын агаарын тээврийн компанийн тусгай нислэг вакцины эхний ээлжийг татан авахаар Буэнос-Айресаас Москва руу нисэх явцыг улс орон даяар шууд дамжуулан үзүүлж байжээ. Аргентинд вакцинжуулалт 12 дугаар сарын 29-ний өдөр эхэлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үхэж далдрах үед нь зургийг нь дээр нь тавиарай
2021-03-05