Дархлаажуулалтын 20 цэгээр 15432 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ
2021-03-05 11:40

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.05/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 20 цэгээр 15432  хүнийг  вакцинд  хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд, бусад салбарын хүмүүсийг хамруулсан. Тодруулбал, энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын 10148 хүн бусад салбар хоорондын байгууллагын 3560 мэргэжилтэн вакцинд хамрагдсан.

 

Тиймээс Улаанбаатар хотод байгаа улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд харьяа дүүрэгтэйгээ холбогдож вакцинжуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. 

 

Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 41 хувьд  вакцины дараа илрэх хэвийн урвал илэрсэн. Тодруулбал, халуурах, дотор муухайрах, булчин өвдөх, хөндүүрлэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна. Хүндрэлүүд илрээгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЛЭЭД БАРАГ САР БОЛЛОО. ЯМАР УДААН УРАГШГҮЙ ЯВЦТАЙ БАЙНА ВЭ? ШАЛТГААНЫГ ХЭЛЭЭЧ
2021-03-05