ДЭМБ Хятадад ажилласан талаарх завсрын тайлан нийтлэхгүй
2021-03-05 12:59

Хятадын Ухань хотод SARS-CoV-2 коронавирусийн үүслийг судалсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн бүлэг Хятадад ажилласан талаарх завсрын тайланг нийтлэхгүй гэж  Wall Street Journal мэдээлжээ.

 

Шинжээчдийн бүлгийн ахлагч Питер Бен Эмбарекийн өгүүлснээр судалгааны ажлын эцсийн бүрэн тайланг л нийтлэх гэнэ. "Тайланг ойрын долоо хоногуудад нийтлэнэ, үүнд үндсэн дүгнэлтүүд багтсан байна" гэж тэрбээр мэдэгджээ.

 

Түүнчлэн Wall Street Journal  сонин ДЭМБ-ын шинжээчдийн нээлттэй захидлыг нийтэлсэн байна. Хятадад сар орчим хугацаанд ажилласан ДЭМБ-ын төлөөлөгчдөд вирусийн үүслийн эх үүсвэрийг нухацтай судлахад хангалттай материал олдоогүй гэж эрдэмтэд нээлттэй захидалд онцолжээ. 

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, ДЭМБ-ын багийнхны хувьд бүрэн дүүрэн судалгаа шалгалт хийх "бараг боломжгүй", аливаа тайлан нийтлэх нь Хятадын талаас дэмжлэг авах учиртай тул улс төрийн буулт шаардлагатай гэж онцолсон байна. Үнэн бодит тайлан бэлтгэхийн тулд 2019 оны сүүлээр коронавирусийн халдвар авсан хүмүүсийн эрүүл мэндийн баримт бичигтэй гүйцэт танилцах ёстой гэж шинжээчид үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин