Өвөр Байгалын нийслэл Чита хотод гахайн Африкийн мялзан өвчний вирусийн голомт илэрчээ.
"Гуравдугаар сарын гуравны өдөр Чита хотын нутаг дэвсгэр дээр байх нэгэн хувийн аж ахуйгаас африкийн мялзан өвчин илэрсэн. Энэ өвчний вирус маш хурдацтай тархдаг тул Чита хот болон Читийн аймгийн бүхий л гахайг устгах шаардлагатай болсон" гэж Чита хотын захиргаа мэдэгджээ.
Энэ өвчин маш хурдацтай тархдаг, үүнээс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Хүн энэ вирусээр өвддөггүй ч халдвар авах боломжтой гэнэ.
Гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор өвчний голомтоос 20 км радиуст байх бүх гахай, гахайн махан бүтээгдэхүүнийг устгахаар болжээ. Гахай болон махан бүтээгдэхүүнээ устгалд оруулсан хүмүүст нөхөн төлбөр олгодог юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |