"Спутник Лайт" вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь шат дуусжээ
2021-03-05 14:10

Оросын "Спутник Лайт" вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь шат дууссан талаар Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдлээ. Вакцины бүхий л мэдээллийг шинжээчдэд өгсөн гэж тэрбээр нэмж өгүүлсэн байна. 

 

"Эмнэлзүйн туршилтын хоёр дахь шат өндөрлөсөн, 60 болон түүнээс дээш насныханд ашиглах зорилгоор вакциныг үнэлж дүгнэх ажил дууссан. Вакцины мэдээллүүдийг шинжээчдэд илгээсэн" хэмээн Оросын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. 

 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр энэ вакциныг бүртгүүлэх өргөдлөө Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан гаргаж байжээ. "Спутник Лайт" вакцины эмнэлзүйн туршилт хоёрдугаар сарын 18-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ вакциныг тариулснаас долоо хоногийн дараа дархлаа тогтож эхлэх бол дөрвөн долоо хоногийн дараа эсрэг биетийн тоо ихэсдэг байна. 

 

"Спутник Лайт" вакциныг Гамалеягийн нэрэмжит хүрээлэнгийн мэргэжилтнүүд боловсруулсан бөгөөд энэ тарилга коронавирусээс хамгаалах дархлаа суулгахын тулд ганц тун байхад л хангалттай гэнэ. 

 

Хүрээлэнгийн захирал Александр Гинцбургийн онцолсноор "Спутник Лайт" вакцин дээд тал нь таван сарын турш хүнийг халдвараас хамгаалах чадвартай аж. Харин мөн л энэ хүрээлэнгийн боловсруулан гаргасан  "Спутник V" вакцин хоёр хүртэлх жилийн хугацаанд дархлаа үүсгэдэг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин