ШУУД: Ирэх 7 хоногоос худалдаа, үйлчилгээний салбарынхан, багш нарыг вакцинжуулна
2021-03-05 14:57

 

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Вакцины татан авалт үргэлжилж, дархлаажуулалт үе шаттай үргэлжилж байгаа. Долдугаар сар гэхэд насанд хүрсэн хоёр сая хүнээ вакцинжуулахаар төлөвлөж байгаа.

Гэрэл зургийг MPA.mn

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлсэн. Вакцинжуулалтын ажлыг хоёр үе шаттай эхлүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа нэг сая иргэдээ дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулах, орон нутгийн иргэдийг тав, зургадугаар сард багтаан вакцинжуулж дуусна гэж төлөвлөж байгаа. Манай эрүүл мэндийн салбарынхан вакцинжуулалтыг 10 хоногт багаан 1.1 сая хүнээ вакцинжуулж байсан туршлагатай. Өнгөрсөн хугацаанд голомтод ажиллаж байгаа 15 мянга гаруй эмч, сувилагч, онцгой байдал, цагдаагийн албан хаагчдад хийлээ. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 40 гаруй хувьд бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрч байгаа. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж эрдэмтэд үздэг. Вакцинжуулалтын ноцтой  сөрөг нөлөө гараагүй учир төлөвлөгөөт вакцинжуулалтыг хийнэ. Ирэх долоо хоногоос худалдаа, үйлчилгээний салбарын 40 гаруй мянган иргэнд дархлаажуулалтын вакциныг хийнэ. Хархорин, Нарантуул, Хүчит шонхор зэрэг томоохон худалдаа, үйлчилгээний газрууд хамрагдана. 

 

Дөрөвдүгээр сарын нэгнээс зарим газарт сургууль танхимаар эхлэхтэй холбоотой багш нарыг вакцинжуулна гэлээ. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
цэцэгмаа:
хурдан хийгээчээ пу хүлээгээд бгаа юм бэ тэтгэвэрт сууж бгаа эмч сувилагч нар тусалж болно шүү дээ вакцинаа түргэлээчээ санаа зовож бна тархаад дууслаа цагдаагийн сургууль цэргийн сургууль одоо хүртэл хийлгээгүй эрт хийсэн бол хоёр дахь тун луугаа орж бгаа шүү хурдалаач
2021-03-07
М:
Дарга нар хэлэлцээд монгол онцлогт зориулаад зохион байгуулж бгаа. Манай хөгшид Барууныханаас арай өөр, гадуур их явдаггүй. Худалдаа үйлчилгээнийх гэдэг зөв шүү
2021-03-05
Яагаад настай, эмзэг хүмүүсийг вакцинжуулахгүй байгаа юм?:
Яагаад настай, эмзэг хүмүүсийг вакцинжуулахгүй байгаа юм? Дэлхийн бүх улс орон хамгийн түрүүнд тэдгээр группын хүмүүсийг вакцинжужлж байгаа шүү дээ.
2021-03-05
Fu:
Za shaana biz am al 2 ni adilhan boltson garuuddaa
2021-03-05
Зочин:
Сайн байга. Мэлхийн хурдаар явж байсан юм. Одоо морьны хурдаар явах нь.
2021-03-05
Zaa ashgui dee.
2021-03-05