Сейшелийн арлууд жуулчдад хаалгаа нээнэ
2021-03-06 12:03

Энэтхэгийн далайд орших Сейшелийн арлууд гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн жуулчид хүлээн авахаар болжээ.

 

Энэ талаар тус улсын эрх баригчид мэдэгдсэн бөгөөд тэд вакцинжуулалтаас үл хамааран дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Харин Өмнөд Африкийн жуулчид одоогоор нэвтрэх боломжгүй гэжээ. 

 

"Вакцинжуулалтын ажил тун амжилттай болж өнгөрсөн. Засгийн газар хүн амаа хамгаалахын тулд чадах бүх зүйлээ хийлээ. Одоо бид эдийн засгаа сэргээх дараагийн алхам нь хилээ нээх явдал юм" хэмээн Гадаад хэрэг, аялал жуулчлалын сайд Сильвестр Радегондом мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр жуулчдаас Сейшелийн арлууд дээр ирэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу л шаардах гэнэ. Улмаар арлуудын нутаг дэвсгэрт ирээд хөл хорио эсвэл хөдөлгөөний хязгаарлалтад орохгүй байх журам гаргажээ.

 

Харин нийгмийн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бусад дүрэм журмыг, тэр дундаа амны хаалт зайлшгүй зүүх журам мөрдөхийг жуулчдаас шаардах юм байна. Түүнчлэн жуулчдыг хүлээн авах арга хэмжээг тухай бүр нягтлах бөгөөд ингэснээр хүн амын төдийгүй жуулчдын эрүүл мэндийг хамгаалах боломжтой гэж Сейшелийн арлуудын эрх баригчид үзжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яг ш д. Соёлын, түүхэн, бизнес, бал сарын, байгалийн, тусгай сонирхлын (унадаг дугуй,загасчлал, шувуу ажиглах гм) гээд олон төрлийн аялал бий. Ингэж мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьж болохгүй.
2021-03-08
Зочин:
Жуулчид зөвхөн байгалийн сайхныг үзэх гэж аялдаг. Тиймээс, дэлхийн улс орнууд байгаль орчноо хайрлан хамгаалах шаардлагатай.
2021-03-06
Яг ш д. Соёлын, түүхэн, бизнес, бал сарын, байгалийн, тусгай сонирхлын (унадаг дугуй,загасчлал, шувуу ажиглах гм) гээд олон төрлийн аялал бий. Ингэж мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьж болохгүй.