ДЭМБ-ын тэргүүн цар тахлыг дайнтай зүйрлэв

Дэлхийн улс орнуудын тэргүүлэгчид COVID-19 цар тахлыг ялахын тулд коронавирусээс сэргийлэх вакцин үйлдвэрлэлийг түргэсгэж, хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус The Guardian сонинд хөтөлдөг буландаа бичжээ.
Тэрбээр коронавирусийн цар тахлыг дайнтай зүйрлэсэн байна. ДЭМБ-ын Ерөнхий захирлын үзэж байгаагаар энэ дайнд ялахын тулд бүхий л хүчээ дайчилж, зөвхөн өөрийгөө биш бусдыг ч болох ёстой гэнэ. Цар тахлын улмаас жижиг болон том бизнесүүдэд ч ихээхэн хохирол учирсан ч вирусийн тархалттай тэмцэхийн чухлыг хүмүүс ойлгохыг уриалжээ.
"Бид түүхэн хүнд үеийг туулж байгаа бөгөөд бид энэхүү сорилтыг давах ёстой. Бусад орнуудтай коронавирусээс сэргийлэх вакцинаа хуваалцаж, үйлдвэрлэлийн технологоо өгч, оюуны өмчийн эрхээсээ татгалзахад бэлэн байх ёстой" хэмээн Гебрейесус бичжээ.
Түүнчлэн дэлхий даяар вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд олон улсын зүгээс хүчин чармайлт гаргах ёстойг тэрбээр онцлоод олон оронд вакциныг үйлдвэрлэх боломж бий болгохын тулд тусгай зөвшөөрөл болон технологоо хуваалцахыг уриалжээ. Цар тахлыг ялахын тулд нэн тэргүүнд урт хугацааны ирээдүйд вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нь чухал гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал үзсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ