Парагвайд коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээг эсэргүүцэн жагсаж, улмаар энэ жагсаал цагдаагийнхантай мөргөлдсөнөөр дууссан талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Асунсьюны гудамжинд олон зуун жагсагч цугласан байна. Тэд Парагвайн эрх баригчдыг халдварын тархалтыг хяналтад авч чадахгүй, тус улсын халдварын тохиолдол өндөр байна хэмээн буруутгажээ.
Улмаар жагсаалыг тараахаар ирсэн цагдаагийнхантай иргэд мөргөлдсөн байна. Жагсагчид хууль сахиулах байгууллагийн аижлтнууд руу чулуу шидэж, бэхлэлтийг шатаажээ. Үүний хариуд цагдаагийнхан резинэн сум, нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Мөргөлдөөний улмаас хохирсон хүмүүсийн талаар мэдээлэл гараагүй, харин Парагвайн Дотоод хэргийн яам болсон явдал шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |