ВИДЕО: Найман хүнээс коронавирус илэрсний шинэ голомт нь банкны ажилтан
2021-03-06 11:53

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.  Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрч, 39 хүн эдгэрлээ. Үүнээс гурван тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөж, таван тохиолдол Улаанбаатараас бүртгэгджээ. Нийслэлд бүртгэгдсэн 5 хүний ойрын хавьтлаас 4 хүн, нэг хүний эх уурхайг тандан судалж байгаа аж. Шинжилгээ салбар болон вируслогийн лавлагаа лабораториудад хийгддэг ба сүүлийн 24 цагт салбар лабораториудад ихэнх шинжилгээг хийсэн учраас тохиолдлын тоо бага гарлаа. Өөрөөр хэлбэл, дүүргийн салбар лабораториудад урьдчилан сэргийлэх зорилгоор буюу хөдөө орон нутаг руу явах иргэд үйлчлүүлдэг. Тиймээс ихэнх шинжилгээг салбар лабораториудад хийсэн учраас өнөөдрийн мэдээлж буй коронавирусийн тохиолдлын тоо бага гарахад нөлөөлжээ.  ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа:

 

-Халдварын тохиолдлын тоо харьцангуй бага гарлаа гээд ард иргэдийг тайвширч болохгүй. Бүртгэгдсэн 8 тохиолдлын нэг нь шинэ голомт, тухайн иргэн банкны ажилтан. Одоогоор 665 хүн эмчлүүлж байгаагийн биеийн байдал хөнгөн 595, хүндэвтэр 63, хүнд 4, маш хүнд 3 байна гэлээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин