АН-ын даргын сунгаанд өрсөлдөгчдийн нэрсийг  өнөөдөр зарлана
2021-03-07 15:45

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос Намын даргын сунгаанд өрсөлдөгчдийн нэрсийг  өнөөдөр зарлана.

 

АН-ын  даргын сунгаанд оролцох бүртгэлийг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулж, өнөөдрийн байдлаар тус намын Дотоод сонгуулийн хороонд  Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь,  хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нарын хүмүүс бүртгүүлжээ. 

 

Намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчид гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгоно.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин