УДЭТ-т халдвар тархаж, тоглолт цуцлагдав
2021-03-07 21:07

Улсын драмын эрдмийн театрт тоглогдох хуваарьтай байсан "Анна Каренина" жүжгийн тоглолт цуцлагдлаа.  Учир нь тус театрын жүжигчин, ажилчид нийт 54 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг эх сурвалж мэдээлж байна. УДЭТ-аас өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

 

"Улсын драмын эрдмийн театрын эрхэм үйлчлүүлэгч, үзэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үзэгчид, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж үзэгч та бүхнээсээ хүлцэл өчье.

 

Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд дээрх хугацаан дахь худалдан авсан тасалбарыг тоглолт зөвшөөрөгдсөн үед шилжүүлэн үзэх, тасалбар буцаалт хийх боломжтой болохыг үүгээр уламжилж байна.

 

Жич: “Анна Каренина” жүжгийн (зөвшөөрөгдсөн) тоглолтын хуваарийн мэдээллийг цахимаар урьдчилан мэдэгдэх болно. Мөн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож буцаалт хийх боломжтой болно." гэжээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Muu novshnuud
2021-03-08
2467:
Л.Түдэв: Урлаг бол чихний ээмэг гэсэн юм. Чихэндээ ээмэггүй хэд хоног тэсч чаддаггүй л юм байхдаа. Солио гэж хэцүү юм даа
2021-03-08
Bold:
Estoi duursen tolgoitoi teneguud shuu buh delhii uls oron buh uzver toglolt horison baih chin uhsen atsaa hiij neesen ym
2021-03-08