БНХАУ зургадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулна
Хятад улсын коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажлын төлөвлөгөөний талаар тус улсын Эрүүл мэндийн улсын хорооны дэргэдэх шинжээчийн бүлгийн ахлагч академич Жун Наньшань Жэньминь Жибао сонинд мэдээлжээ.
Түүний өгүүлснээр, Хятад улс хоёрдугаар сарын 28-ны байдлаар коронавирусээс сэргийлэх вакцины 52.52 сая тун хийсэн бөгөөд Хятадын хүн амын 3.56 хувь буюу ойролцоогоор 49.8 сая хүнийг вакцинд хамруулжээ.
Харин энэ оны зургадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувь буюу 420 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна. Академчийн өгүүлснээр, өдөрт 10 сая хүнд тарилга хийсэн ч хүн амынхаа 70 хувийг хамруулахад долоон сарын хугацаа шаардлагатай гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ