Үс шинээр засуулахад тохиромжгүй
2021-03-08 09:16

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 25. Сумъяа гараг. Суулга одтой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзаад сайн.

Сэтгэлд сэвтэй газарт очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
!:
"Буюу" гэдэг нь яг ижил утгыг илэрхийлдгийг мэддэггүй юм уу? Жишээ нь: "Нүд буюу мэлмий" гэж болно. Харин "Нүд буюу хамар" гэж болохгүй..."Үс үргээлгэх буюу засуулах" гэж болохгүй. Учир нь үргээлгэх, засуулах хоёр шал өөр утгатай үйлүүд шүү!
2021-03-08