"Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүс шинжилгээнд хамрагдана
2021-03-08 14:42

Сүүлийн өдрүүдэд  урлаг, соёлын тоглолт үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноороо оролцсоноос коронавирусийн халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан

 

Тухайлбал энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдаад байна. 

 

Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг анхаарууллаа.

 

Мөн сүүлийн өдрүүдэд буюу таван удаагийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс нийт 43 хүнээс халдвар илэрлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Uildveree haadag murtloo uzveree needeg durak huurnuud yumaa.
2021-03-08