Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр гэр бүлийн хүчирхийллийн 167 дуудлага иржээ
2021-03-09 09:11

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр /2021.03.09/ тохиов. Энэ өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1716 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

 

Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 167 дуудлага ирсэн байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 85, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 117, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 88 зөрчил бүртгэгджээ. 

 

Түүнчлэн 108 хүн согтуугаар автомашин жолоодож, эрүүлжүүлэхэд 253 хүн саатуулсан байна. 

Shuud.mn
Сонин хачин