Монголын жүдочид Ташкентаас таван медальтай ирлээ
2021-03-09 09:27

 

Узбекистаны нийслэл Ташкентэд болсон "Гранд слам" тэмцээн гурван өдөр үргэлжилж дууслаа. Уг тэмцээнд таван тивийн 71 орны 497 жүдоч очсны дотор Азийн шилдгүүд голлож байсан юм. Парист болох байсан нэг "Их дуулга" тэмцээн давхацсаны учир Европоос ирэх шилдгүүд цөөн байлаа. Энэхүү тэмцээн "Токио-2020" олимпийн оноо олгох төдийгүй нийт 154 мянган ам.долларын шагналтайгаараа томд тооцогдсон юм. 

 

Манай 20 тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан юм.  Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Ташкентийн тэмцээнээс дөрөв дэх түрүүгээ авлаа. 

 

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү нар  мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д  ОУХМ Ц.Цогтбаатар алтан медаль, -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр манай улс багийн дүнгээрээ Япон улсын дараа хоёрдугаар байранд бичигдсэн юм. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
жудочид маань сайн байна. Улам их амжилт хүсье. 71орны тамирчдаас багаараа 2-рт орж байгаа нь үнэхээр Монгол бахархал мөн шүү. Бас дахин баяр хүргэе
2021-03-09
Judochid yakhlaaraa ingrj duraaraa teneed busdad ni khaalttai baidagiin jenko Ali arab ruu khurtel miatikn ongotsoor teneed bsan
2021-03-09