ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлэхийг дэмжлээ
2021-03-09 09:34

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтын цахим гэрчилгээ олгохыг дэмжжээ. Энэ талаар ДЭМБ-ын Дархлаажуулалтын хэлтсийн тэргүүн Кейт О'Брайен мэдэгдсэн байна.

 

"Эдгээр гэрчилгээнүүдэд ямар вакцин хийсэн талаарх мэдээллийг тусгаж, вакцинуудын аюулгүй байдал, үр дүнгийн үнэлгээний хөтөлбөрт нийцэж, вакцинжуулалт хийх үед эмч нарт шаардлагатай мэдээллийг агуулсан байж болох юм. Гэхдээ энэ тохиолдолд ийм баримт бичгүүдийг хэрхэн, ямар зорилгоор ашиглах вэ гэдгийг сайтар ялгаж салгах ёстой" хэмээн Кейт О'Брайен мэдэгджээ.

 

Түүнчлэн вакцинжуулалтын гэрчилгээ үйлдэхдээ хувийн мэдээллийг хамгаалах тал дээр онцгой анхаарал хандуулах ёстой цохон тэмдэглэсэн байна. Мөн ийм гэрчилгээ нь хүмүүсийн дэлхий даяар аялах боломжийг хязгаарлахад ашиглахгүй байх ёстой гэж ДЭМБ үзэж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин