"А.Гансүх-Б.Хурц-Б.Баасанцогт" гэх хэрэг наймаалцдаг схемийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илчлэв
2021-03-09 10:06

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэргээр 401 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзаж, нөхцөл байдалтай нь танилцлаа. Тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт ийнхүү цочир “айлчлал” хийсэн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдохдоо шударга ёсны хувьсгалаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэ “Т.Чимгээгийн биед мансууруулах бодис шахаж, нөхөр рүү нь ёс бус бичлэг илгээсэн. “Мартын 8”-аар түүнийг эргэж очно” гэж саяхан мэдэгдсэн. Олныг хиртхийлгэсэн энэхүү мэдээллийг Т.Чимгээгийн нөхөр үнэн болохыг тв5 телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө баталлаа.

 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хаалттай хорих ангид ажиллах үеэр Т.Чимгээ сэтгүүлчдийн өмнө ил гарч, хэрэгт шалгагдаж байх үед нь том охин нь автын ослоор сэжигтэйгээр нас барсан хэргийг шалгуулах хүсэлтэй байгаагаа уламжлав. Аймшигтай байгаа биз. Нэг хүн, нэг гэр бүлийн амьдралд нэгэн зэрэг шахам тохиолдсон явдлууд...

 

С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх “зохиол” Б.Хурцыг ТЕГ-ын дарга байхад бичигдэж, бодит явдал болж хэрэгжсэн юм. Тагнуул, прокурор, шүүх, АТГ-ынхан оролцсон зохион байгуулалттай сүлжээ ажиллаж, тогооч, малчин хоёрыг алуурчин болгож “хувиргасан” түүх саяхных. Энэ бүхний цаана, хорих газрын камерт тэд аймшигт яргалал явуулж, хэрэг хүлээлгэдэг аймшигт технологио хэрэгжүүлсэн бичлэгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж сэтгүүлчдэд үзүүлж байсан удаатай. Ингээд тагнуул, ШШГЕГ, прокурорынхон оролцсон “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг дуулиан тарив. ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хүмүүст Төв аймгийн анхан шатны шүүхээс хорих ял оноосон ч өнгөрсөн оны сүүлчээр болсон давж заалдах шатны хурлаар өмнөх шүүхийн тогтоолыг хүчингүйд тооцож, тэднийг батлан даалтад гаргасан. Хууль номоороо бол анхан шатны шүүх хуралдаанаа товлоод хэргийг дахин хэлэлцэх учиртай. Гэвч “Хууль хуц” гэв үү, Б.Хурц нарт холбогдох хэрэг замхрах шатандаа оров. “Яагаад тэр вэ”... Нийгэмд энэ асуулт хариултаа хүлээж байх зуур Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувь улстөрчийн хувьд өөр рүүгээ гал дуудсан мэдээллийг хаалттай хорих ангид ажиллах үеэрээ дахиад өглөө. Тэрбээр “Б.Баасанцогт гэх хүний талаар хэвлэлээр гарах боллоо.

 

Тэр хүн хэрэг төлөвлөж, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нар ажилладаг. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх энэ асуудалд гүнзгий оролцсон байж болзошгүй. Тийм учраас энэ хүнд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах эрх ёс зүйн хувьд байхгүй. ҮАБЗ-ийн гишүүний хувьд би энэ асуудлыг гаргаж тавина” гэсэн юм. Тодруулбал, шүүх, прокурор, АТГ, тагнуул, өмгөөллийн байгууллагуудын сүлжээ бүхий хонгил өдгөө ч хэвээр байж, хэрэг наймаалцсаар байгааг Ерөнхий сайд ийнхүү ил болголоо. А.Гансүх-Б.Хурц-Б.Баасанцогт...

 

Хэвлэлүүдэд саяхан ил болсон “Б.Баасанцогтын төлөвлөгөө” гээчид Б.Хурц нарт холбогдох хэргийн талаар дурдсан байдаг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс харвал, улс төрийн хоригдлуудын жагсаалтад хэнийг багтааж, хэнийг энэхүү жагсаалтаас хасах хорыг А.Гансүх найруулж, өмгөөлөгч Б.Баасанцогт ялын ченжээр ажилладаг бололтой шүү. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг Төв аймгийн шүүх дээр “царцаасан”-ы учир ч үүнтэй холбоотой байж мэдэх. Хажууд нь “Хонгил” ийнхүү ажиллаж, шүүгчид, АТГ-чид биеэ үнэлэгчидтэй хамт үдэшлэг хийх зуураа хүмүүсийн хувь тавиланг наймаалцаж байгааг хараад Ерөнхийлөгч юу бодож суугаа бол. Шүүх засаглалыг мэдэлдээ байлгадаг түүний шадар хүн нь Ерөнхий сайдын нэрлэсэн А.Гансүх... Төрийн хэргийг явуулахад нь хорыг нь ч, жорыг нь найруулалцаж өгдөг гол “албат” нь гээд бод доо. Аймаар биш үү!?  

 

 

Эх сурвалж: 24tsag.mn 

Shuud.mn
Сонин хачин
Elbegdorj.hurts 2iigoo shorond hiichiheedl.uym.uym yari.tgeegui bj uym.uym yariadch hereggui
2021-03-11
Энэ сайд ажлаа хийгээчээ. Бууны нохой шиг хов живээр оролдоод. Улс орон ард түмний төлөө ажил хүлээж байна. Мангар бацаан
2021-03-11
Энэ нэг хүүхэд юм юманд оролцоод том том баагаад л явахын. Нэг их удахгүй л унах гээд л бн даа чааваас.
2021-03-10
Хүүхнээ:
Гансүх бол ҮАБЗ-д ажиллах хэмжээний мэдлэгтэй хүн биш, шал өөр салбарын хүн ш дэ. Женког дагаад орж ирсэн, би чадна гэдэг нөхдүүдийн нэг. Баттулгын баруун гар, шүүгч нар томилгоо авахдаа Гансүхийг л ээрдэг юм бна лэ
2021-03-09
hahahahaha: ГАНСҮХ ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮЖ ТАМЛААД ,АМГАЛАНБААТАРААР ХҮЧИНДҮҮЛЖ БИЧЛЭГИЙ НЬ ХИЙЖ АВААД, НӨХӨРРҮҮ НЬ ЯВУУЛААД, ОРОСООС 20 САЯ ДОЛЛАР КАРМААЛЖ ОРЖ ИРЭЭД , УЛС ОРОНГ САМРАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙХ .
2021-03-09
МАНгарууд бүх хүчээрээ ерөнхийлөгч рүү, Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг дайрч байна!
2021-03-09
А.Гансүх адгийн муу хүн байсан ч өөрт нь огт хамаагүй явдалд гүтгэнэ гэдэг нь МАН Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихөөд аргаа барж байгаа хэрэг юм уу даа?! Оюун-Эрдэнэ чи эрх оронч дүр эсгээд байсан эрх мэдэлд хүрэнгүүтээ үнэн нүүр царайгаа харуулж байх шив. У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын утсан хүүхэлдэй байсан юм уу? Цаад Цахиагийн хүүхдээс шүүхэд хэн нөлөөлөв гэдгийг асуу! Цаадах чинь сайн мэдэж байгаа. Тэгээд ч хуулийн байгууллагад хяналт тавьж ажилладаг Прокурор гэж байна. Яагаад өнөөдөр дуучин Ариунаа суулт хийж байна? Хууль хэрэгжүүлдэг Прокурорын газар чинь ажиллахгүй байгаа юм биш үү? Юун тухайн үед гудамжинд алхаж явсан хүнтэй шүүхэд нөлөөлсөн талаар элий балай юм ярьдаг Ерөнхий сайд вэ?! Бурхан гэж байдаг бол Монгол улсад ажил хийх сэтгэлтэй Ерөнхий сайд заяагаач!!! Өмнөөс нь ичиж үхмээр юм! Жалга довны ховоор ажлаа явуулах гэж! Өөр хийх зүйл алга уу, Оюун-Эрдэнэ ээ???!!!
2021-03-09
Залуу сайдууд бэлтгэлээ 2жил орчим базаасан. Нямдоржоос нягт баримт гаргуулж засгийн газрын мэдэлийн хүрээнд тэмцлээ эхлээд буй нь нэн таатай.Залуусаа дэмжие!!
2021-03-09
Ядмаг сэтгүүлчид:
ЕС хүн ингэж амныхаа зоргоор бурж болохгүй. ЕС-ын энэ үйлдэл нь шударга ёс тогтооход бус шүүхийн бүрэн эрхэд халдсан, шүүхийн байгууллагад нөлөөллөө тогтоохыг завдсан үйлдэл
2021-03-09
Зочин:
Нам дагасан сонголтоос татгалзах Улс ард түмэн өртэй амьдралтай байсаар байцгаах уу Нөгөө схан ардчилал бус авилгал арын хаалга жирийн иргэн байтугай төрд ажиллаа гэж хэлмэгдүүлэх нь гаарлаа
2021-03-09
GANSUKH JENKO-n tuluu bish SVG BATBOLDIIN tuluu ajilladag, buu anduuraa
2021-03-09
78956:
Гансүх-Жэнко гэсэн хүмүүс Энхсайхан сайдыг овоолсон шороонд нв аудит оруулна гэсний төлөө зохиомол хэрэг үүсгэж ял өгөх гэж төлөвлөөд чадахгүй болохоороо машины зөрүү үнэтэй авсан байна гээд 4.6 жил ийн ялыг нөгөө порно Болдбаатар гэж шүүгч, прокурор Батбаяр гэх хүмүүсийн авилга, бичлэгээр нь барьцаалж ял өгүүлсэн дээ. үүндээ бас гишүүн асан эрүү Эрдэнэчимэгээр зохиол бичүүлж, түүнийгээ УИХ-ын дүгнэлт гэж шүүхэд өгсөн, нэр заасан УИХ-ын гишүүдийн хэн нь ч үүнийг нь мэдэхгүй, уншаагүй гарын үсэг зурсан гэж шүүхэд хэлсэн байсан.
2021-03-09
GANSUKH JENKO-n tuluu bish SVG BATBOLDIIN tuluu ajilladag, buu anduuraa
Хуулийнхан тэрбумтангууд байдаг гэж яриа бий
2021-03-09
Иргэн:
Улс төрчид энэ улсыг ямар гээч замруу авч яваад байна? 30 жил ардчилал гэж хашгирсан нөхдүүд ийм нийгмийг бий болголоо: анархизм, хүчирхийлэл, ардчилал гэж ярьсан төрөөс төрсөн тэрбумтангууд, авилга, тендер, эрх мэдэлтэй нөхдүүд шүүх, АТГ, тагнуул, одоо ҮАБЗ гэх бүх хүчний байгуулагуудыг гартаа авчээ. Төрийн завхрал, ялзрал илт байна!
2021-03-09
Зочин:
ашгүй дээ Хэргийн учрыг мэдсэн байна.
2021-03-09