Вакцин тариулсан ч хөдөө явахад PCR шинжилгээний хариу шаардана
2021-03-09 10:25

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  С.Амарсайхан өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс вакцинжуулалтын ажлыг өргөн хүрээнд эрчимтэй зохион байгуулна. Өдөрт 15 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулна гэдгийг мэдэгдсэн.

 

Хөдөө, орон нутагт зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс нээсэн. Ингэхдээ 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн, хариу сөрөг гарсан тохиолдолд нэвтрүүлэх журам үйлчилж байгаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн ч хөдөө, орон нутагт зорчих бол PCR шинжилгээний хариуг зайлшгүй шаардана гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Учир нь вакцины эхний тунг тариулсан ч энэ нь халдвараас 100 хувь хамгаалахгүй. Хоёрдахь тунг 28 хоногийн дараа хийнэ. 

 

Засгийн газраас хүн амаа  "Pfizer", "AstraZeneca”, "Спутник-V", Синофарм гэх дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулахаар төлөвлөсөн.  Монголчуудыг дархлаажуулах дөрвөн төрлийн вакцины хоёрыг ДЭМБ хүлээн зөвшөөрөөд буй. Харин ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцины үр дүн одоогоор тодорхойгүй байгаа. Гэсэн ч Эрүүл мэндийн сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс энэхүү хоёр вакцины үр дүнд итгэж болно гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан.

 

Улсын Онцгой комиссоос гуравдугаар сард эхний ээлжийн 508,000 хүнийг, дөрөвдүгээр сард 500,000 орчим хүнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
BBC r buur 3 sar gej yariad baisan .
2021-03-09
Kenchbish:
Хоёр дахь тунг яагаад 28 хоногийн дараа хийх болов оо Эхнээсээ 21 хоног гээд байсан бус уу?
2021-03-09
BBC r buur 3 sar gej yariad baisan .