ВИДЕО: "Эрдэнэс-Тавантолгой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг авилга авсан байж болзошгүй
2021-03-09 10:59

"Эрдэнэс-Тавантолгой" ТӨХК зах зээлийн ханшаас хоёр дахин өндөр үнээр нүүрс олборлох гэрээг байгуулж, Монгол Улсад 458 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаар уул уурхайн инженер н.Ууганбаяр мэдээлэл хийлээ. 

 

 

Тэрбээр "Монгол Улсад гаднын харьяат, БНХАУ-ын компаниуд эзэд суусан асуудал нүүрлээд байна.

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр "Эрдэнэс-Тавантолгой" ТӨХК-ийн нүүрсний ордын Зүүн цанхын хэсэгт гэрээт олборлолтоор ажиллаж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти ти жи ви ко” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй. Харин гэрээний улмаас "Эрдэнэс- Тавантолгой" компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэдэг шаардлага хүргүүлсэн байна. 

 

Гэтэл "Эрдэнэс-Тавантолгой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти ти жи ви ко” ХХК-тай байгуулсан гэрээгээ дахин шинээр сунгаж Монгол Улсад ойролцоогоор 458 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байгаа юм. Тиймээс төрийн дээд байгууллагын шийдвэрийг зөрчиж байгаа БНХАУ-ын тус компанитай байгуулсан  гэрээг хоёр жилээр сунгахдаа Ганхуяг нь авилга авсан байж болзошгүй тул үйлдлийг сайтар шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хичээнгүйлэн хүсч байна" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин