ШУУД: 36 хүнээс коронавирус илэрлээ
2021-03-09 11:02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.09/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лаборатори, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид нийт 6465  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  36 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.Тодруулбал, 33 тохиолдол нь Улаанбаатар хотод, 3 гурван тохиолдол  нь Төв аймагт батлагдлаа.

 

Шинээр батлагдсан 36 хүний 34 хүн нь ойрын хавьтал байна. Ойрын хавьтал болсон 34 хүний 26 хүн нь анхны шинжилгээгээр халдвар батлагдсан бол 8 тохиолдол нь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Хоёр хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа. 

 

Халдварын эх уурхайг нь тодорхойлж байгаа хүмүүсийн байршлыг танилцуулбал, 

 

  • Сонгинохайрхан дүүргийн 18

  • Хан-Уул дүүргийн 15-р хороонд тус тус оршин суудаг байна. 

 

Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2847 байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 3372 боллоо.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 177 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Өнөөдрийн байдлаар 591 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 531 хүн хөнгөн, хүндэвтэр 54, хүнд 3, маш хүнд 3 хүн байгаа.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ВАКЦИНЫГ СОНГОХ ЭРХ ИРГЭДЭД БАЙХГҮЙ ЮМ УУ? ЗААВАЛ ЭНЭ ХЯТАД, ЭНЭТХЭГ ВАКЦИН ХИЙХ ГЭЭД БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? 2021.03.07-НД АВСТРИД АСТРАЗЕНЕКА ВАКЦИН ХИЙЛГЭЭД 49 НАСТАЙ ЭМЭГТЭЙ НАС БАРЖ,АВСТРИ УЛС БОЛГООМЖЛОХ ҮҮДНЭЭС АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫГ ХИЙХИЙГ ЗОГСООСОН. АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫГ ЕВРОПТ ИТАЛИ УЛС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА БӨГӨӨД АВСТРАЛИ УЛС РУУ ИЛГЭЭХ ГЭЖ БАЙСАН 250,000 ТУНГАА ЗОГСООСОН. ГЕРМАН УЛСАД АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЕР НЬ АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫГ ЦАГААЧ, ЯДУУСТ ЗОРИУЛЖ БҮТЭЭСЭН ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. АНГЛИ УЛС 66,6 САЯ ХҮНТЭЙ, ФАЙЗЕР, АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА Ч ЯГ ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД, КОМПАНИЙ ЭЗЭД ФАЙЗЕР ХИЙЛГЭЖ БАЙНА. ЕВРОПЫН ХОЛБООНЫ 27 УЛСАД 450 САЯ ХҮНТЭЙ, ТЭДЭНДЭЭ ЗОРИУЛЖ 2 ТЭРБУМ ТУН ВАКЦИН ЗАХИАЛСАН. МОДЕРНА, ФАЙЗЕРЫН ВАКЦИНУУДЫН ЗАХИАЛГА БОЛ ДУУССАН. ЭНЭ ОН ДУУСТАЛ ОЛДОЦ МУУ. АНУ МОДЕРНА, ЖОНСОН ЭТ ЖОНСОНЫ ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА. ЕВРОПЫН ХОЛБООНЫ БОЛОН БУСАД УЛСУУДАД ВАКЦИНЫ ТӨЛӨӨХ ТУЛААН ЯВАГДАЖ БАЙНА. УНГАР, ЧЕХ УЛСУУД ФАЙЗЕРИЙГ ХҮЛЭЭХ ХУГАЦААГҮЙ ТУЛ ОРОСЫН СПУТНИК-V ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА ДАА МОНГОЛЧУУД АА!
2021-03-09
Зочин:
МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БУЙ ХҮМҮҮС ЖААХАН БОДИТОЙ МЭДЭЭЛЛЭЭ ӨГЧ БАЙМААР БАЙНА. БНХАУ-ЫН СИНО ФАРМ КОМПАНИЙ ҮЙЛДВЭРЛЭСЭН ВАКЦИН БОЛ VERO ГЭДЭГ НЭРТЭЙ ВАКЦИН ШҮҮ. БНХАУ-Д 3 ҮЙЛДВЭРИЙН 3 ВАКЦИН БҮТЭЭСЭН. 1-РТ: SINO PHARMA ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭСЭН VERO ВАКЦИН БӨГӨӨД ЭНЭ НЬ КОРОНАВИРУС БУЮУ SARS-CoV-2-ЫГ АШИГЛАН БҮТЭЭСЭН. 2-РТ: SINOVAC BIOTECH ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭСЭН CORONAVAC ВАКЦИН БУЮУ ЭНЭ НЬ КОРОНАВИРУС БУЮУ SARS-CoV-2-ЫГ АШИГЛАН БҮТЭЭСЭН. ҮХҮҮЛСЭН БУЮУ ИДЭВХГҮЙЖҮҮЛСЭН КОРОНАВИРУС АШИГЛАЖ БҮТЭЭГДСЭН. 3-РТ: CANSINO BIOLOGICS БЭЭЖИНГИЙН ИНСТИТУТИЙН БҮТЭЭСЭН CONVIDECIA ГЭДЭГ ВАКЦИН БҮТЭЭСЭН. ЭНЭ ВАКЦИН НЬ АСТРАЗЕНЕКА ВАКЦИНТАЙ АДИЛ ТЕХНОЛОГИОР БҮТЭЭГДСЭН, БНХАУ ХАЧА БУЮУ ХЯТАДЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ АРМИДАА ЭНЭ ВАКЦИНЫГ ХЭРЭГЛЭСЭН. ЭДГЭЭР ВАКЦИНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛҮҮД НЬ ХЯЗГААРЛАГДМАЛ, ХААЛТТАЙ БАЙГАА БӨГӨӨД ЗАРИМ НЬ ТУРШИЛТЫН ШАТАНДАА ЯВЖ БАЙНА.2 ДАХЬ ВАКЦИН БУЮУ CORONAVAC НЬ 78-79%-ИЙН ХАМГААЛАХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА Ч БОДИТ БАЙДАЛ ДЭЭР30-60%, 65% ҮР ДҮНТЭЙ БАЙГАА ТАЛААР ЛАТИН АМЕРИК, АФРИКИЙН ОРНУУДАД ХИЙГДСЭН СУДЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭС ХАРАГДАЖ БАЙГАА ВАКЦИН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙГАА ТУХАЙ МАШ ТОВЧ МЭДЭЭЛЛҮҮД БАЙНА. ЕР НЬ ЦААШИД ЭДГЭЭР ВАКЦИНУУДАА ҮЙЛДВЭРИЙН НЭРЭЭР НЬ БИШ ВАКЦИНЫХ НЬ НЭРЭЭР НЬ НЭРЛЭЖ БАЙМААР БАЙНА. ОДОО МОНГОЛД ХИЙЖ БУЙ АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫ НЭР Ч ӨӨР ШҮҮ ДЭЭ. АСТРАЗЕНЕКАТАЙ АДИЛХАН ТЕХНОЛОГИОР ЭНЭТХЭГТ ҮЙЛДВЭРЛЭСЭН COVISHIELD БУЮУ КОВИДЫН БАМБАЙ ГЭДЭГ НЭРТЭЙ ВАКЦИН ЮМ. ЭНЭТХЭГ УЛС БАС 2 ВАКЦИН БҮТЭЭСЭН. НЭГ НЬ ЭНЭ АСТРАЗЕНЕКАГИЙН ТЕХНОЛОГИОР БҮТЭЭГДСЭН COVISHIELD ВАКЦИН, НӨГӨӨХ НЬ BRAHAT BIONTECH КОМПАНИЙ БҮТЭЭСЭН COVAXIN ВАКЦИН БИЙ.
2021-03-09