Манай улсад нийт 460 мянган хүн тун вакцин байна
2021-03-09 11:26

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн,  ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Вакцины хэчнээн тун вакцин байгаа вэ? Дараагийн вакцин хэзээ ирэх вэ?

 

ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан:

 

-Манай улсад 150 мянган хүн тун "АстроЗенека", 300 мянган хүн тун "Синофарм", 10 мянган хүн тун "Спутник-V"   нийт 460 мянган хүн тун вакцин байгаа.  Засгийн газар, ГХЯ, Сангийн яам, ЭМЯ хамтран гэрээ хэлэлцээр хийж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин