Улсын II төв эмнэлэг хэвийн ажиллаж байна
2021-03-09 11:43

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн,  ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

 

 Төрийн ордонд хэдэн хүнээс халдвар илэрсэн бэ? 

 

 ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн

 

-Төрийн ордны үйлчилгээнд ажилладаг нэг хүнээс халдвар илэрсэн. Тухайн хүнтэй холбоотой 80 хүнээс шинжилгээ авсан. Одоогийн байдлаар нэмж тохиолдол батлагдаагүй байна. 

 

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт халдвар илэрсэн үү? Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн  үргэлжлэх үү? 

 

-Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй холбоотой нэг тохиолдол илэрсэн. Эмнэлгээс шалтгаалах халдварын баг түргэн шуурхай ажиллаж, голомтыг халдваргүйжүүлэх, ойрын хавьтал, дам хавьтлыг илрүүлэх, тусгаарлах зохион байгуулалтыг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн. Одоогоор хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин