ОХУ нүүрсний экпортоо нэмэгдүүлэхээр төмөр зам шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна

img


ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин нүүрсний экспортын асуудлаар Кемеровод зөвлөгөөн зохион байгуулжээ. Энэ зөвлөгөөнд ОХУ-ын Засгийн газрын дэд дарга нар болох Александр Новак, Марат Хуснуллин, Оросын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Сергей Меняйло, Аж үйлдвэр, худалдааны сайд денси Мантуров, Сангийн сайд Антон Силуанов, Эдийн засгийн хөгжлийн сайд  Максим Решетников, Барилга, орон сууц нийтийн аж ахуйн сайд Ирек Файзуллин, Эрчим хүчний сайд  Николай Шульгинов, Кузбассын захирагч Сергей Цивилев  болон томоохон нүүрс олборлогч компаниудын удирдлагууд оролцсон талаар "Аргументы и факты" мэдээлжээ.

 

Зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Кузбасст Оросын нийт нүүрсний 60 хувь орчмыг олборлож байгаагийн дээр нүүрс олборлолтоос тосгон суурин, жижиг хотуудын амьдрал шалтгаалдаг гэдгийг онцолсон байна.

 

"Манай экспортод зориулсан тээврийн дэд бүтэц, тэр дундаа төмөр замын Дорнод полигоныг хөгжүүлэх нь үндсэн зорилтуудын нэг. Ингэснээр Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлрүү гарах гарцыг өргөжүүлэхийн зэрэгцээ олон улсын транзитын ачаар ихээхэн орлого олох боломжтой" гэж Мишустин цохон тэмдэглэсэн байна.

 

Улмаар, Дорнод полигоныг шинэчлэх эхний шатны хүрээнд 670 км зам, хоёр дахь шатанд 1300 км гаруй урт төмөр зам барихаар болжээ. Түүнчлэн шинэчлэлтийн хүрээнд төмөр замын өртөөнүүдийг шинэчилж, эрчим хүчний хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд полигоны нэвтрүүлэх чадварыг 180 сая тонн нүүрс болгох аж. Санхүүжилтийн хэмжээ ойролцоогоор 780 тэрбум рубль болох бөгөөд энэ оны долдугаар сарын нэгний дотор Оросын төмөр зам болон нүүрсний компаниудын хооронд урт хугацааны гэрээ байгуулахыг ОХУ-ын Ерөнхий сайд үүрэг болгосон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aldagdsan bolomjoo sudalj u zdx vel ch?:
Ali ert tumur zam taviad nuursee gargasan bol mun ch ih ediin zasag iim ch baihgui bsan baih daa.daanch vagon vagon tank, yanhan huuhen orood ireh yum yariad taviulaagui bizdee
2021-03-09
Yagaad bihel buten uls baij hos zam tavij boldoghui yum bol
2021-03-09