ШУУД: Гурван хувийн хүүтэй зээл авах иргэд НӨАТ төлөгч байх шаардлагагүй

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө" хөтөлбөрийг баталсан. Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй зээлийг гаргахад бэлэн болжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж НӨАТ төлөгч байх шаардлагыг тавьж, Засгийн газар 60 хүртэл хувьд нь батлан даалт гарах юм байна. Энэ удаагийн зээлд бичил, өрхийн бизнес эрхлэгч хамрагдана, арилжааны банкуудаас өмнө нь жилийн 15 хүртэл хувийн зээл авсан иргэд гурван хувийн зээл рүү шилжүүлж болох аж. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Зээл эзэндээ очих уу? Эрх мэдэл, хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж зээл өгчихдөг.
-Зээл олголт өнгөрсөн онд дутагдсан. Эдийн засгийн хямралд хамгийн хүнд өртсөн ЖДҮ, өрхийн болон бичил бизнес эрхлэгчдэд энэ зээл чиглэж байгаа.
-Зээлийг зориулалтаар ашиглаж байгааг яаж хянах вэ?
-Зориулалт бусаар ашиглахыг банк хянана. Зориулалт бусаар ашиглавал арилжааны зээл рүү шилжүүлж, зээлийн батлан даалтын үйлчилгээг зогсооно. Иргэд НӨАТ төлөгч байх шаардлагагүй.
-Энэ оны төсөвт тодотгол хийх үү?
-Төсөвт тодотгол хийх тусгай нөхцөл үүсээгүй, эрт байна. Тэгээд ч хоёрдугаар сарын төсвийн орлого өнөөдрийн байдлаар 100 хувиас давж гарлаа. Эдийн засгийн хөдөлгөөн хийхээр орлого давж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ