Орост түргэн хоолны сурталчилгааг хориглох санал гаргажээ
2021-03-09 13:35

Оросын Нийгмийн судалгаа, иргэдийн санаачилгын хөгжлийн хүрээлэнгийн захирал Максим Петунин түргэн хоолны сурталчилгааг хязгаарлах санаачилга гаргасан талаар "Комсомольская правда" мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Максим Петунин энэ санаачилга оросуудын эрүүл мэндийг хамгаалахад тус болно гэж үзсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкод санаачилгаа илгээсэн байна. 

 

Максим Петунин түргэн хоол байнга хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой асуудал учруулна хэмээн онцолжээ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид ч анхааруулдаг юм.

 

Гадаадын орнуудад энэ төрлийн хоолны сурталчилгааг хориглодог жишиг бий. Харин Орост одоогоор ийм хязгаарлалт байхгүй, тиймээс хэвлэмэл, цахим хэвлэлүүд, зурагт, радиогоор сурталчилгаа явуулахыг хязгаарлах нь эрүүл мэндэд нэн тустай алхам болно гэж санаачлагч үзсэн байна. 

 

"Тиймээс түргэн хоолны газруудын сурталчилгааг чөлөөтэй байршуулахыг хязгаарлах асуудлыг авч хэлэлцэхийг хүсч байна. Тэр дундаа зурагт, радиогоор 08.00-23.00 цагийн хооронд түргэн хоолны сурталчилгааг хориглох саналтай байгаа юм" хэмээн Эрүүл мэндийн сайдад илгээсэн хүсэлтэд өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оросын ард түмний ихэнх наад түргэн хоолны чинь газраар үйлчлүүлж чадахгүй өлөн зэлмүүн амьдарч байна
2021-03-09