БНХАУ вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлжээ
2021-03-10

Хятад улс хилийн чанадыг зорих төлөвлөгөөтэй иргэддээ зориулан коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсаныг гэрчлэх цахим гэрчилгээ нэвтрүүлсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гэрчилгээнд коронавируээс сэргийлэх тарилгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон коронавирусийн тестийн хариуг тусгах гэнэ. 

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ням гарагт мэдэгдэл хийхдээ аюулгүй, дүрэм журмын дагуу хүмүүс харилцахын тулд шинжилгээ өгсөн болон вакцинд хамрагдсан тухай мэдээллийг бусад орнуудтай харилцан шалгах зорилгоор гэрчилгээ нэвтрүүлж байгааг онцолсон байна. Одоогоор Хятад улс ямар орнуудтай ийм гэрчилгээг харилцан шалгах талаар хэлэлцээр хийж байгаа талаарх мэдээлэл гараагүй аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улсыг зорьсон иргэд коронавирусийн вакцин тариулсан байлаа ч хязгаарлалт, тусгаарлалтыг сулруулах талаар зарлаагүй байгаа юм. Одоогоор Хятадад очсон гадаадын иргэд тусгаарлалтад орох ёстой бөгөөд вакцин тариулсан хүн ч халдвар авсан байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа тул ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин