Меган Марклыг шүүмжилсэн алдарт хөтлөгч Пирс Морган ажлаасаа халагджээ
2021-03-10

Ханхүү Харри эхнэр Меган Марклын хамтаар Опра Уинфрид ярилцлага өгсөн нь дэлхий даяар шуугиан дэгдээгээд байгаа юм. Энэ ярилцлагадаа ханхүүгийн эхнэр Меган Маркл хатан хааны гэр бүлийг "арьс өнгөөр ялгаварлагч" гэж ойлгогдохоор үгс хэлсэн нь Букингемийн ордныхны төдийгүй британичуудын санааг түгшээсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байв.

 

Энэ ярилцлагыг сонссон Британийн нэрт хөтлөгч Пирс Морган ханхүү Харри болон Меган Марклыг шүүмжилснийхээ улмаас ажлаасаа халагджээ. Тодруулбал, тэднийг "Өглөөний мэнд, Британи!" нэвтрүүлгийн үеэр Пирс Морган шүүмжилснээс болж Британийн хэвлэл мэдээллийн зохицуулах газар шалгаж эхэлсэн байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн даваа гарагт Пирс Морган хөтөлбөрийнхөө үеэр Харри болон Меганыг хатан хааныг хүндлээгүй, ярилцлага нь "гутамшигтай, хатан хааны нэр хүндийг унагаахад чиглэгдсэн суртал ухуулга" хэмээн нэрлэжээ.

 

"Бид гутаан доромжилсон утга агуулга бүхий үгс хэлсэн нэвтрүүлгийн дугаартай холбоотойгоор шалгалтын ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар энэ хөтөлбөр болон түүний хөтлөгчтэй холбоотой 41 мянган гомдол хүлээн аваад байна" хэмээн Британийн хэвлэл мэдээллийн зохицуулах газар Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Энэ мэдэгдлийн дараа Пирс Морган "Өглөөний мэнд, Британи!" нэвтрүүлгийг орхих шийдвэр гаргасан бөгөөд ITV түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэнэ. 

 

Энд дуулгахад, ханхүү Харри болон Меган Маркл нарын ярилцлага гарснаас хоёр хоногийн дараа хатан хааны гэр бүл мэдэгдэл хийж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тухай ханхүү болон түүний эхнэрийн хэлсэн үгэнд нухацтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Букингемийн ордон хөндөгдсөн бүхий л асуудлуудыг шийдэхийг амлаад Харри болон Меганы хувьд сүүлийн жилүүд хичнээн хүнд байсныг хатан хааны гэр бүл олж мэдээд ихэд санаа зовнисон хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Pyaldaga sute
2021-03-10
Baidag l negen uyn aldart ene ter
2021-03-10