Хөхүүл эмэгтэйчүүд "АстраЗенека" вакциныг хийлгэж болно
2021-03-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.10/ хийлээ.

 

Жирэмсэн эмэгтэйчүүд болон ахмад настай хүмүүс  вакцинд хийлгэх боломжгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Вакцины зааварт тусгагдсан эсрэг заалтыг дагаж мөрдөнө. Тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүдийг цар тахлын эсрэг вакцинд хамруулахгүй. Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд эмчтэйгээ, бүрэн тунгаа хийлгэж амжих эсэхээ зөвлөлдөх шаардлагатай. Магадгүй жирэмсэн эсэхээ мэдэхгүй байж байгаад вакцинд хамрагдвал урагт эсвэл эрсдэлтэй гэсэн судалгаа байхгүй байна. Тиймээс жирэмсэн эсэхээ баталгаажуулж байж вакцинд хамрагдаарай.

 

"AstraZeneca" вакциныг хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно. Бусад вакцинуудыг тухайн үед нь эмч нар зөвлөнө. Зарим вакцинуудыг хөхүүл эмэгтэйчүүдэд хийхгүй байхыг зөвлөсөн. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Бусад оронд хөгшчүүл түрүүлж хийлгээд байхад
2021-03-10