ДЭМБ: Долоо хоногт COVID-19 өвчлөлийн тохиолдол 2 хувиар нэмэгдлээ
2021-03-10

Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдварын тохиолдол өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс хоёр хувиар нэмэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. 

 

"Өнгөрсөн долоо хоногт 2.7 сая тохиолдол шинээр илэрсэн талаарх мэдээлэл ирсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр хувиар өссөн дүн юм" гэж ДЭМБ мэдээлжээ.

 

Гуравдугаар сарын нэгнээс долооны хооронд дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол  2 734 381 бүртгэгдэж, гуравдугаар сарын долооны өдрийн байдлаар нийт халдварын тохиолдол 116 166 652 болсон байна.

 

Энэ хугацаанд коронавирусийн халдварын улмаас 60 323 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 6 хувиар багассан үзүүлэлт аж. Гуравдугаар сарын долооны байдлаар нийт нас баралтын тоо 2 582 528 болжээ.

 

ДЭМБ-ын мэдээлснээр, Дорнод Газрын дундад тэнгис, Африк, Европт халдварын тохиолдол өссөн байна. Харин Дорнод газрын дундад тэнгис гэсэн ганцхан бүс нутагт нас баралт нэмэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин