Хятадын өмгөөлөгчид цахимаар ажиллана
2021-03-11

БНХАУ-ын прокурорын байгууллагууд өргөн цар хүрээтэй төсөл эхлүүлсэн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ. 

 

Энэ төслийг эхлүүлснээр өмгөөлөгчид хэргийн материалтай танилцахын тулд биечлэн очих шаардлагагүй, цахимаар судлах боломжтой болсон байна. Прокурорын газрын албан ёсны вэб сайтаар дамжуулан өмгөөлөгчийн бичиг баримтыг шалгаснаар сайтад нэвтэрч, хэргийн материалтай танилцах боломжтой аж. 

 

Одоогоор энэхүү туршилтын хөтөлбөр Шанхай, Чунцин болон Анхьхой мужид хэрэгжиж байгаа юм байна. 2021 оны хоёрдугаар хагаст хөтөлбөрийг өргөжүүлэн, Хятадын бүх хотод хэрэгжүүлэхээр болжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар өмгөөлөгчдийн ажлыг цааид ч идэвхжүүлэн, гар утсаар хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ цахим дуудлага хийн холбогдох боломжуудыг судлаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин