БНХАУ Хонконгийн ардчилсан сонгуулийг "эх оронч" байхаар өөрчлөв
2021-03-12

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Хонконгийн сонгуулийн системийг өөрчлөх шаардлагатай тухай тогтоол гаргажээ. Энэ баримт бичигт Хонконгийн сонгуулийн системийг "эх орончид удирдах" ёстой байдлаар өөрчлөх талаар тусгасан байна. Энэ тогтоолыг 2895 депутат дэмжиж, нэг ч хүн эсрэг санал өгөөгүй бол ганц л хүн түтгэлзсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо нарийвчилсан хуулийн төслийг ойрын саруудад боловсруулан батлах гэнэ. 

 

Юу өөрчлөгдөх вэ?

Хонконгийн хууль тогтоох зөвлөл нь 70 хүний бүрэлдэхүүнтэй. Өмнө нь энэ бүрэлдэхүүний тал хувь нь томилогддог, Хятадтай нягт холбоотой орон нутгийн бизнесийг төлөөлдөг байжээ. Харин үлдсэн 35 хүнийг чөлөөт сонгуулиар сонгож, ардчиллыг дэмжих хөдөлгөөний төлөөлөгчид олноор сонгогддог байж.

 

Харин одоо Бээжингээс хяналттай Хонконгийн Сонгуулийн хорооны бүрэн эрхийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр энэ хороо зарим нэр дэвшигчийг шалгаж, сонгуульд оруулахгүй байхын дээр Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар зарим гишүүнийг шууд томилох боломжтой болох гэнэ. Зөвлөлийн орон тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагийн дээр нэмэлтээр орж ирэх гишүүдийг Сонгуулийн хороо томилох аж. 

Хяналтыг чангатгах Хятадын ээлжит алхам 

Ийнхүү шинэчлэл нэвтрүүлэх зорилго нь системд үүссэн эрсдүүдийг устгаж, автономт бүс нутагт эх орончдод эрх мэдлийг олгох явдал гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы нээлтэн дээр хуурлын орлогч дарга Ван Чен мэдэгдэж байв.

 Түүний үзэж байгаагаар Хонконгийн нийгэмд гардаг үймээн, хөдөгөөн нь өнөөгийн сонгуулийн системд цоорхой, дутагдал байгаагийн илрэл гэнэ. 


Өнгөрсөн онд Хонконгийн аюулгүй байдлын тухай шинэ хуулийг боловсруулахдаа Бээжингийн албаны этгээдүүд мөн л "хуулинд цоорхой бий" хэмээн ярьж байсан юм. 

 

Сонгуулийн системийг өөрчлөх тухай шийдвэр нь Британи 1997 онд Хонконгийг Хятадад шилжүүлсэн цагаас хойш гарч буй Хонконг дахь хамгийн том улс төрийн өөрчөлт гэж Австралийн Үндэсний их сургуулийн профессор Бенжамин Хилман үзжээ. Түүний үзэж байгаагаар ийм байдлаар эрс өөрчлөлт хийх нь Хонконгийн оршин суугчдын цорын ганц зорилго болсон улс төрийн өрсөлдөөний орон зайг багасгах гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин