Цахилгаан шатанд гацсан иргэдийг эсэн мэнд аварчээ
2021-03-12

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хорооллын 48/В дүгээр байрны 4 давхар цахилгаан шат гацаж, хүн унах гэж байна гэсэн дуудлага 2020.03.12-ны өдрийн 01:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 8.5 км замыг туулан 01:50 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхарт цахилгаан шат гацаж, дотор нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Я /37 настай, эмэгтэй, согтуу/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй, согтуу/ нар түгжигдсэн байсныг эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин