Сэтгүүлчдийн дунд 10 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлав
2021-03-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн том олон талт хөгжлийн түнш байсаар ирсэн. Энэ онд Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус банкнаас хамтран ажиллагч талуудаа оролцуулан хамтын ажиллагааны түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, цаашдын түншлэлийн зорилгоо тодорхойлох арга хэмжээнүүдийг бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

 

Энэ хүрээнд АХБ Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна. АХБ болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран улс орны хөгжлийн боломж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, мэдлэг мэдээлэл солилцох үйл ажиллагаануудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 

 

УРАЛДААНЫ СЭДЭВ:

 

КОВИД-ын дараах шинэ эхлэл: Цар тахлын дараах ертөнцийг бид хэрхэн төсөөлж байна вэ? Өнгөрсөн үеийн сургамжууд болон КОВИД-19 бидэнд юуг ойлгуулав? Цар тахлын дараах ирээдүйг хэрхэн оновчтой цогцлоох вэ?

 

ЗОРИЛГО:

 

  • Цар тахлын дараа тулгарч болзошгүй сорилтуудад олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж, оновчтой арга хэмжээ авах шийдлийг санал болгох

 

  • Шинээр бий болох боломж бололцоог соргогоор олж харахад түлхэц үзүүлэх

 

  • Цар тахлын дараах хэвийн амьдралын шинэ горимд шилжихэд юуг чухалчлах хэрэгтэй талаар хэлэлцүүлэг өрнүүлэх 

 

УРАЛДААНЫ ДҮРЭМ

 

  • Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, чөлөөт сэтгүүлчид бие дааж болон баг, редакцын бүрэлдэхүүнээр уралдаанд оролцох боломжтой.

 

  • Бүртгэлийн хураамжгүй.

 

  • Бие дааж болон багаар оролцож буй сэтгүүлчид нь дараах хоёр төрлийн бүтээлээр уралдаанд оролцоно. Үүнд:

 

  1. Хэвлэмэл (сонин, сэтгүүл) болон цахим бүтээл (цахим хуудас)
  2. Радио, телевиз, видео сайтын нэвтрүүлэг

 

  • Уралдаанд оролцох бүтээлийг 2021 оны 3-р сарын 12-ноос 4-р сарын 16-ны хооронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байх.
  • Өгөгдсөн сэдвийн хүрээнд туурвисан сэтгүүл зүйн аль ч төрлийн бүтээлийг хүлээн авах бөгөөд бүтээлд ямарваа нэгэн хэмжээ заахгүй.
  • Уралдаанд оролцогч нь 1 болон түүнээс дээш тооны бүтээл ирүүлэх боломжтой.

 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

  • Уралдаанд ирүүлэх бүтээлийг өгөгдсөн сэдэв болон асуултуудын хүрээнд бэлтгэсэн байх

 

  • Сэтгүүл зүйн үндсэн зарчим, шаардлага шалгуурыг хангаж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдсөн байх

 

  • Бүтээл нь олон нийтэд анх хүрсэн хэлбэрээрээ байх. Засвар оруулсан, өөрчилсөн бүтээлийг уралдаанаас хасна

 

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээгээгүй бүтээлийг уралдаанд хамруулахгүй.

 

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ

 

Бүтээлийг 2021 оны 4-р сарын 16-ны өдрийн 22 цаг хүртэл gganzorig@adb.org имэйл хаягаар хүлээн авна. Бүтээлээ ирүүлэхдээ имэйлийн гарчиг хэсэгт “Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд” гэж хаяглана уу. Имэйлд дараах мэдээллүүдийг дурдсан байх, үүнд:

 

  • Уралдаанд оролцогчийн нэр, хэрэв багаар оролцож буй бол багийн гишүүдийн нэр, тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг

 

  • Утасны дугаар

 

  • Бүтээлийг нийтэлсэн, түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр

 

  • Хэвлэн нийтлэгдсэн, түгээсэн он, сар, өдөр

 

  • Нийтлэл, нэвтрүүлгийн нэр, хэрэв цуврал бүтээл бол цувралын дугаар

 

Хэвлэмэл болон цахим хуудасны бүтээлийг бичиг, зураг тод харагдахуйц PDF файлаар хавсаргаж ирүүлнэ. Ингэхдээ бүтээлийн хэвлэн нийтлэгдсэн огноо тодорхой харагдах ёстойг анхаарна уу. Мөн холбогдох линкийг хавсаргаж болно.

 

Радио, телевиз, видео сайтын нэвтрүүлгийн хувьд YouTube болон бусад сайтын URL холбоосыг ирүүлнэ. Мөн бүтээлийн бичвэрийг хавсаргаж болно. 

 

ШАЛГАРУУЛАЛТ

 

АХБ-ны удирдлага, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын төлөөлөл болон бие даасан экспертүүдээс бүрдэх үнэлгээний баг бүтээлүүдийг шүүж, шилдэг бүтээлийг шалгаруулна. Шилдэг бүтээлийн эздийг 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр зарлана.

 

Бүтээлүүдийг бүтээлч хандлага болон шинэлэг байдал, хөндсөн асуудлын ач холбогдол, илэрхийлэл, уралдааны зорилгод нийцсэн эсэх, судалгааны үнэн бодит байдал болон чанар, мэргэжлийн хэм хэмжээг баримталсан байдал болон уншигч, үзэгч, сонсогчид үзүүлэх нөлөөлөл зэрэг шалгуураар үнэлнэ. Үүнд:

 

Шалгуур

Эзлэх хувь

Бүтээлч хандлага болон шинэлэг байдал

30%

Хөндсөн асуудлын ач холбогдол, түүнийг илэрхийлсэн байдал

20%

Уралдааны зорилгод нийцсэн эсэх

20%

Судалгааны үнэн бодит байдал болон чанар

10%

Мэргэжлийн хэм хэмжээг баримталсан байдал

10%

Уншигч, үзэгч, сонсогчид үзүүлэх нөлөөлөл

10%

 

ШАГНАЛ

 

  1. Шилдэг Нөлөөллийн Шагнал: Төрөл тус бүрээс шилдэг 1 бүтээлд тус бүр 3,000,000 төгрөг
  2. Шилдэг Санаачилгын Шагнал: Төрөл тус бүрээс шилдэг 1 бүтээлд тус бүр 2,000,000 төгрөг

 

Оюуны өмч:

 

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн оролцогч уг бүтээлийг тухайн оролцогчийн өөрийн эх бүтээл бөгөөд хэн нэгний бүтээлээс хуулбарлаагүй, аливаа хувь хүн болоод хуулийн этгээдийн оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй хэмээн нотолсон гэж үзнэ.

 

Уралдааныг цуцлах, хүчингүй болгох:

 

Уралдааны үеэр аливаа төрлийн хууран мэхлэлт, техникийн саатал зэрэг зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд АХБ болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб нь уралдаан болон шагналыг цуцлах, мөн өөрчлөлт оруулах эрхтэй. Бүтээл хүлээн авах хугацаа дууссаны дараах хугацааг мөн адил хамруулна.

 

Оролцогч нь уралдаанд бүтээлээ ирүүлснээр тэмцээний бүх дүрэм, шаардлагатай танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

***************************************

 

Уралдааны талаар тодруулга авах бол Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын Зохицуулагч Б.Баяртогтох (976-88041040) болон АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Гадаад харилцааны мэргэжилтэн Г.Гантуяатай (gganzorig@adb.org) ажлын цагаар холбогдонo уу.

 

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд оролцохоор сонирхож буй танд баярлалаа.

 

Aмжилт хүсье!

 

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

Shuud.mn
Сонин хачин