ЭМЯ: АстраЗенека вакцины дархлаажуулалтыг зогсоогоогүй
2021-03-12

АстраЗенека вакцины дархлаажуулалтыг Европын найман улс түр хойшлуулсан мэдээлэл байна. Энэхүү мэдээллийг судалж байгаа тухай ЭМЯ-наас мэдээлсэн. 

 

Мөн Монгол улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдлээ. 
 

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар, нийт 62900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Shuud.mn
Сонин хачин
монгол:
орос улсыг мухар сохроор шүтэх нь тэдний монгол улсын эсрэг явуулж ирсэн бодлогийг ухамсарлах чадвар сул байгааг харуулж байгаа юм монгол хүн юм бол үүнийг ойлгох судлах нь чухал байна
2021-03-12
зочин:
Өдөр өнгөрөх тусам хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн "Спутник" вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй вакцинуудыг монгол хүмүүст тариулсаар байна. Одоо АНУ, Орос улсууд улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.
2021-03-12
монгол:
орос улсыг мухар сохроор шүтэх нь тэдний монгол улсын эсрэг явуулж ирсэн бодлогийг ухамсарлах чадвар сул байгааг харуулж байгаа юм монгол хүн юм бол үүнийг ойлгох судлах нь чухал байна