Хятадын эрх баригчид Alibaba-г 975 сая доллараар торгож болзошгүй
2021-03-12

БНХАУ-ын Монополийн эсрэг байгууллагууд Alibaba цахим худалдааны компанийг 975 сая доллараар торгож болзошгүй талаар  The Wall Street Journal мэдээлжээ.

 

Хятадын эрх баригчдын үзэж байгаагаар интернет худалдааны энэ том компани бүтээгдэхүүнээ хэд хэдэн платформ дээр байршуулдаг худалдагчдаа "шийтгэн", өрсөлдөгчидтэйгээ шударга бусаар өрсөлддөг гэнэ.

 

Alibaba өөрт нь ашигтай байдлаар худалдагч талуудыг сонголт хийлгэхээр шахалт үзүүлэн, тэдний бүтээгдэхүүнүүдийг интернет талбарууд дээрээ сурталчлах боломжуудыг хязгаарладаг гэж Хятадын эрх баригчид буруутгасан байна. Ийм хууль бус ажиллагаагаа зогсоохыг БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд удаа дараа шаардсан ч биелүүлээгүй гэж Монополийн эсрэг байгууллага мэдэгджээ. 

 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Зах зээлийн хяналтын газар Жек Магийн үүсгэн байгуулсан энэ компанийг монопол шинжтэй үйлдэл гаргасанд сэжиглэн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ардчилалгүй улс ийм л байх юм
2021-03-15
ZOCHIN:
hytad monooliin esreg huuliig hir bieluuldeg uls ym bol doo. alibaba g bol tcever uls tur l gej harjiina...uneniig n helseniih n tuluuh shiitgel...
2021-03-12