Орост илэрсэн шувууны ханиад хүнээс хүнд дамжиж болзошгүй

img

Өнгөрсөн сард ОХУ-д хэд хэдэн иргэнээс илэрсэн шувууны ханиадны шинэ төрлийн вирус болох A(H5N8) нь тун удалгүй мутацид орж, хүнээс хүнд дамжиж болзошгүй гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова ТАСС агентлагт өгсөн ярицлагадаа мэдээлжээ.

 

"Ийм нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн таамаглал өндөр магадлалтай байгаа. Мутацид орж, хүнээс хүнд дамждаг болох байх"  хэмээн Анна Попова өгүүлжээ.

 

Гэхдээ байдал ингэж эргэвэл үүнд бэлдэж, тест боловсруулан, вакцин гаргах хугацаа байгаа гэдгийг Анна Попова онцолсон байна. 

 

"Вакцин хэрэг болохгүй бол сайн л биз. Харин үүний хэрэг гарвал бид бэлэн байна. Өөрөөр хэлбэл бид аюул занал байна гэдгийг урьдчилан харж, дэлхий нийтэд сэрэмжлүүлж чадсан гэсэн үг" хэмээн Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр хүнээс энэ төрлийн вирсийг илрүүлэх нь "дэлхийн түвшний нээлт", эрүүл ахуй тархвар судлалын хяналтын ажлын зүй ёсны үр дүн гэнэ.

 

Энд дуулгахад, Оросын "Вектор" төвийн эрдэмтэд дэлхийд анх удаа A(H5N8) шувууны ханиадны вирусээр хүн халдварласан тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлж байлаа. Тухайнх үед Оросын өмнөд хэсгийн шувууны үйлдвэрийн долоон ажилтан халдвар авсан бөгөөд энэ үйлдвэрт өнгөрсөн оны 12 дугаар сард шувууны ханиад дэгдэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ