Ханиах чимээгээр коронавирусийг тодорхойлдог апликейшн бүтээжээ
2021-03-12

Их Британийн Эссекийн их сургуулийн эрдэмтэд хүний ханиалгах чимээгээр коронавирус байгаа эсэхийг тодорхойлдог апликейшн бүтээсэн талаар The Times мэдээлжээ. Энэ апликейшнийг  DeepCough3D гэх бөгөөд хиймэл оюун ухаан дээр суурилан боловсруулсан байна.

 

Апликейшнийг Испани, Мексикийн эмнэлгүүдэд 8.4 мянган өвчтөний ханиалгах бичлэг дээр туршжээ. Ийнхүү туршихад 98 хувьд нь тухайн хүнд коронавирусийн халдвар байгаа эсэхийг зөв тодорхойлсон гэж төслийн зохиогчид мэдэгдсэн байна.

 

Апликейшн боловсруулагчдын өгүүлснээр DeepCough3D нь энгийн ханиад болон коронавирусээс үүдэлтэй ханиалгыг ялгаж чаддаг гэнэ. Харин хүн чихээрээ сонсоод ийм ялгааг мэдрэх боломжгүй гэж эрдэмтэд онцолсон байна.

 

Түүнчлэн энэ апликейшн тухайн хүн коронавирусийн өвчлөлөөр хүнд хөнгөн өвдсөн эсэхийг ч ялгах чадвартай аж. Ингэснээр энэ мэдээллийг ашиглан эмч нар эмнэлгийн тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах боломжтой болно гэж эрдэмтэд өгүүлсэн байна. Цаашлаад энэ апликейшн нь коронавирусийг илрүүлэх орчин үеийн тестүүдийг орлуулах тохиромжтой хувилбар болно гэж үзэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин