БНХАУ Токиогийн олимпд зориулж вакцин санал болгов
2021-03-15

Токиогийн зуны болон Бээжингийн өвлийн олимпуудад зориулан коронавирусээс сэргийлэх вакциныг Хятад улс санал болгожээ. Энэ талаар Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Олон улсын олимпын хороо тамирчдыг хамруулахын тулд вакцин худалдан авахыг зөвшөөрсөн бөгөөд гэхдээ хичнээн хэмжээний вакцин авах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. 

 

Олимпын наадамд 10 мянган тамирчнаас гадна дасгалжуулагч, сайн дурынхан, сэтгүүлчид болон албаны хүмүүс оролцох юм. Хэдийгээр ОУОХ вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх ч Олимпд оролцохын тулд зайлшгүй вакцинд хамрагдах шаардлага тавихгүй гэж Томас Бах онцолжээ. 

 

Энд дуулгахад, Токио-2020 Зуны олимпыг цар тахлын улмаас 2021 онд болгон хойшлуулсан бол Өвлийн олимп 2022 онд Бээжин хотноо зохион байгуулагдах юм.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин